Monday, October 29, 2012



Хөвсгөл нуур
Kobsogol naghur.svg
Нуурын дэлгэмэл зураг
Хиймэл дагуулаас авсан зураг
Байршил Хөвсгөл аймаг, Монгол улс
Солбицол 51°06′N 100°30′EСолбицол: 51°06′N 100°30′E
Төрөл Хавцлын нуур
Нуураас гарах Эгийн гол
Ус цуглуулах талбай 5300 км²[1]
Ай савд багтдаг орон Flag of Mongolia.svg Монгол
Урт 136 км
Өргөн 36.5 км
Талбай 2760 км²
Дундаж гүн 138 м
Хамгийн гүн цэг 267 м
Усны хэмжээ 380.7 км³
Хөвөөний түвшин 1,645 м
Хөлдөх хугацаа 12 сар - 5 сар
Нуурын арал Модон хүй, Хадан хүй, Модот толгой, Бага хүй
Эргийн суурин Хатгал, Ханх
Хөвсгөл нуур is located in Монгол
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Тус нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нь юм. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг.
Хөвсгөл нь дэлхий дахь арван долоон орчим эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.

Нэрний тухай

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.

Газарзүйн онцлог

Хөвсгөл
Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тайх хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.4%-г өөртөө агуулна.[2]
Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.

Зургийн цомог

No comments:

Post a Comment