Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур![]() |
|
---|---|
![]() |
|
Нуурын дэлгэмэл зураг | |
![]() |
|
Хиймэл дагуулаас авсан зураг | |
Байршил | Хөвсгөл аймаг, Монгол улс |
Солбицол | 51°06′N 100°30′EСолбицол: 51°06′N 100°30′E |
Төрөл | Хавцлын нуур |
Нуураас гарах | Эгийн гол |
Ус цуглуулах талбай | 5300 км²[1] |
Ай савд багтдаг орон | ![]() |
Урт | 136 км |
Өргөн | 36.5 км |
Талбай | 2760 км² |
Дундаж гүн | 138 м |
Хамгийн гүн цэг | 267 м |
Усны хэмжээ | 380.7 км³ |
Хөвөөний түвшин | 1,645 м |
Хөлдөх хугацаа | 12 сар - 5 сар |
Нуурын арал | Модон хүй, Хадан хүй, Модот толгой, Бага хүй |
Эргийн суурин | Хатгал, Ханх |
Хөвсгөл нь дэлхий дахь арван долоон орчим эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.
Агуулга |
Нэрний тухай
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.Газарзүйн онцлог
Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тайх хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.4%-г өөртөө агуулна.[2]Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.
No comments:
Post a Comment